Тууралтат халдварын 6807 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна
Бразил улсын зургаан мужид тууралтат халдварын 6807 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Бразил улсын зургаан мужид тууралтат халдварын 6807 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Насны ангиллын хувьд 20-40 насныхан зонхилж, 9 сараас 98 настай хүмүүс өвчилжээ. Өвчний шалтгааныг тогтоохоор вирусын гаралтай өвчнүүдийн шинжилгээ хийгдэж байна. 425 сорьц шинжилсний 13 хувьд Денгийн чичрэг өвчин тодорхойлогджээ.


















