Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төөрсөн геологичийн цогцос олдлоо

Эрлийн багийнхан хоёр геологичийг олж, эмнэлэгт хүргэсэн. Харин эрлийн баг АМГ-ын төөрсөн ажилтны цогцсыг өнөөдөр 10 цагт Баян-Өндөр сумын Цэнхэрийн баруун үзүүр, Хар дов гэдэг газраас олжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төөрсөн геологичийн цогцос олдлоо
Төөрсөн геологичийн цогцос олдлоо. Зураг: МҮОНРТ

Ашигт малтмалын газрын геологичид Баянхонгор аймагт төлөвлөгөөт шалгалтаар ажиллаж явахдаа төөрч сураггүй болсон. Тодруулбал, Баян-Өндөр сумаас 120-130 км зайд “Идрэнгийн нуруу” -ны ойролцоо машиных нь гурван дугуй хагарч явах боломжгүй болжээ. Энэ үеэр геологич 27 настай М GPS төхөөрөмжөөр зам хайхаар яваад нөгөө хоёроосоо холбоо тасарсан байна. Эрлийн ажиллагаанд нийт 60 орчим хүн, 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Эрлийн багийнхан хоёр геологичийг олж, эмнэлэгт хүргэсэн. Харин эрлийн баг АМГ-ын төөрсөн ажилтны цогцсыг өнөөдөр 10 цагт Баян-Өндөр сумын Цэнхэрийн баруун үзүүр, Хар дов гэдэг газраас олжээ.

Хуваалцах