Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төөрсөн, сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд олж, цас шаварт суусан иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд Увс аймгийн Сагил, Өмнөговь аймгийн Даланзадгад,Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төөрсөн, сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд олж, цас шаварт суусан иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
Төөрсөн, сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд олж, цас шаварт суусан иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд Увс аймгийн Сагил, Өмнөговь аймгийн Даланзадгад,Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан суманд нийт 9 иргэн төөрсөн, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж, 9 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.

Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Өвөрхангай аймгийн Хужирт, Өмнөговь аймгийн Ханбогд суманд цас, шаварт суусан гурван автомашиныг татан гаргаж, 10 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах