Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Төв Африкт эбола вирусын дэгдэлт аюултай түвшинд хүрчээ

Төв Африкт эбола вирусын дэгдэлт аюултай түвшинд хүрээд байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв Африкт эбола вирусын дэгдэлт аюултай түвшинд хүрчээ
Төв Африкт эбола вирусын дэгдэлт аюултай түвшинд хүрчээ. Зураг: МҮОНРТ

Төв Африкт эбола вирусын дэгдэлт аюултай түвшинд хүрээд байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. "Би Би Си" агентлагийн мэдээлснээр Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад эбола вирусын сүүлийн дэгдэлтээс болж мянга 400 орчим хүн нас бараад байна. Энэ тухай анагаах ухааны судалгаа шинжилгээний “Вельком Траст” гэдэг буяны байгууллагын захирал Жереми Фаррар “Эбола вирусын тархалт 2013-2016 оны хооронд хамгийн аюултай байсан. Энэ одоо зогсох шинж байхгүй байна” гэж ярьжээ.

Тэрбээр “Халдварт өвчний тархалт эмгэнэлтэй атал хамгийн харамсалтай нь энэ нь тийм гайхаад байх зүйл биш. Бүх үндэстнээрээ олон улсын хэмжээнд хариу арга хэмжээ авах шаардлагатай” гэж ярьсан байна.

Конгод эбола вирусын сүүлийн дэгдэлт өнгөрөгч наймдугаар сард бүртгэгдсэнээс хойш мянга 400 орчим хүн нас барсан гэдэг энэ үзүүлэлт халдвар авсан хүмүүсийн 70 орчим хувь нь гэсэн үг юм байна. Сүүлийн хэдэн долоо хоногт шинэ тохиолдол олон бүртгэгдэж, энэ өвчний түүхэн дэх хамгийн томд тооцогдох хоёр дахь дэгдэлт гэж мэргэжлийнхэн үзэж байна.

Төв Африкийн энэ улсаас гадна хөрш Уганда улсад анхны тохиолдол бүртгэгдэж, таван настай нэг хүү нас бараад байна. Үүнээс хойш нийт долоон сэжигтэй тохиолдол байгааг Угандагийн Засгийн газар мэдээлж байна.

Хуваалцах