Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв аймаг 2018-2019 онд 24 өрхийг түрээсийн орон сууцанд хамруулжээ

Төв аймгийн ИХТ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нар Түрээсийн орон сууцны журамд заасан шаардлага,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв аймаг 2018-2019 онд 24 өрхийг түрээсийн орон сууцанд хамруулжээ
Төв аймаг 2018-2019 онд 24 өрхийг түрээсийн орон сууцанд хамруулжээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн ИХТ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нар Түрээсийн орон сууцны журамд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан 12 өрхөд “Батламж” гардууллаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 05 тоот тогтоолоор Түрээсийн орон сууцны журмыг батлан энэ хугацаанд нийт 24 өрхийг түрээсийн орон сууцанд хамруулж байгаа юм.

Өнгөрсөн онуудад түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй 200 гаруй иргэний өргөдлийг хүлээн авсан бөгөөд энэ онд Төв аймаг түрээсийн зориулалттай шинэ орон сууц барихаар төлөвлөж байгаагаа Засаг дарга Ж.Батжаргал хэлсэн үгэндээ онцоллоо.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ

Хуваалцах