Төв аймаг хамгийн олон адуутай
Энэ сарын 14-нд Хүй долоо худагт зохион байгуулагдах "Адуучин-2015" наадмаар Монгол Улсын хамгийн олон адуутай аймаг, сум, багийг шалгаруулан батламж олгохоор болжээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 14-нд Хүй долоо худагт зохион байгуулагдах "Адуучин-2015" наадмаар Монгол Улсын хамгийн олон адуутай аймаг, сум, багийг шалгаруулан батламж олгохоор болжээ. Тодруулбал, Монгол Улсын хамгийн олон адуутай аймгаар Төв аймаг шалгарсан байна. Тус аймгийн хувьд энэ жил 330971 адуу тоолуулжээ. Харин хамгийн олон адуутай сумаар Булган аймгийн Сайхан сум шалгарсан байна. Сайхан сум 40227 адуутай юм. Мөн хамгийн олон адуутай багаар Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат V багийг нэрлэжээ. Угалзат баг 10479 адуутай аж.


















