Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв аймагт мөндөрт цохиулсан 900 га газар байна

Өвлийн бэлтгэлээ базааж тариалангийн бүс нутгууд ургац хураалтын ажиллаа эхлээд байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв аймагт мөндөрт цохиулсан 900 га газар байна
Төв аймагт мөндөрт цохиулсан 900 га газар байна. Зураг: МҮОНРТ

Өвлийн бэлтгэлээ базааж тариалангийн бүс нутгууд ургац хураалтын ажиллаа эхлээд байна. Төв аймгийн хувьд энэ сарын 15-нд ургац хураалтын ажлаа эхэлсэн бөгөөд ирэх сарын 15-ний өдөр хурааж дуусахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

Тус аймгийн хувьд энэ жил ургацынхаа 55 хувийг л хурааж авах тооцоо гараад байгаа бөгөөд энэ зуны байдлаар 900 га газарт тариалсан тариа мөндөрт цохиулсан байна. Аймгийн хэмжээнд 60 мянган тонн ургац хураах төлөвлөгөөтэй байгаа талаар аймгийн Засаг дарга Д.Баярбат мэдээллээ.

Хуваалцах