Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв аймагт төрийн архивын улсын үзлэг эхэллээ

Дөрвөн жилд нэг удаа болдог Төрийн архивын улсын үзлэгийг зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг гурван зорилт 12 арга хэмжээтэй батлан 92.5 хувьтай хэрэгжилтийг хангасан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв аймагт төрийн архивын улсын үзлэг эхэллээ
Төв аймагт төрийн архивын улсын үзлэг эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Төрийн архивын үйл ажиллагаанд улсын үзлэг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох Архивын Ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга Х.Төмөрбаатар, Архивын Ерөнхий архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Энхсаруул нар манай аймагт ажиллаж байна.

Дөрвөн жилд нэг удаа болдог Төрийн архивын улсын үзлэгийг зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг гурван зорилт 12 арга хэмжээтэй батлан 92.5 хувьтай хэрэгжилтийг хангасан байна.

Мөн бэлтгэл ажлын хүрээнд сум, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтөд шалган туслах, зөвлөн туслах ажлыг Аргалант, Баянцогт, Баянчандмань, Баян, Баяндэлгэр, Борнуур, Мөнгөнморьт, Жаргалант, Сүмбэр, Угтаалцайдам зэрэг 10 суманд зохион байгуулж, төрийн үйлчилгээг хялбаршуулж иргэдэд архивын лавлагааг цахимаар олгох үйлчилгээг нэвтрүүлснээр 2020 онд 268, 2021 онд 345 иргэн архивын цахим үйлчилгээг авсан байна.

Түүнчлэн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлж төрийн архивын цаасан суурьтай баримтыг цахимжуулах ажлын явц 77.85 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Хуваалцах