Төв аймгийн алдартнууд аймгийнхаа онцгой комисст хандив өглөө
Үүнд төлөөлөл болж Баяндэлгэр сумын уугуул, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Баян-Өнжүүл сумын уугуул “Чингис хаан” одонт, Монгол Улсын болон Буриад Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Баянчандмань сумын уугуул, бизнесмен У.Тулгаболд нарын зэрэг эрхэм цуглажээ.
Мэдээллийн алба

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд нөхцөл байдал үүсээд буй энэ цаг үед Төв аймгаас төрөн гарсан спорт, соёл урлагийн алдартнууд аймгийнхаа оцгой комисст хандив өргөлөө.
Үүнд төлөөлөл болж Баяндэлгэр сумын уугуул, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Баян-Өнжүүл сумын уугуул “Чингис хаан” одонт, Монгол Улсын болон Буриад Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Баянчандмань сумын уугуул, бизнесмен У.Тулгаболд нарын зэрэг эрхэм цуглажээ.
Тэд 10 сая төгрөг, 10 мянган амны хаалт, 150 ширхэг хамгаалах хувцас хандивласан байна.


















