Төв аймгийн хэмжээнд мал төллөлт 47,5 хувьтай явагдаж байна
Төв аймгийн хэмжээнд 2,1 сая мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 995400 төл мал төллөж мал төллөлт 47,5 хувтахй явагдаж байгааг албаныхан мэдээллээ.
Мэдээллийн алба

Төв аймгийн хэмжээнд 2,1 сая мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 995 400 төл мал төллөж мал төллөлт 47,5 хувтахй явагдаж байгааг албаныхан мэдээллээ.
Том малын хоргодол 3162 толгой байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 15,8 дахин буюу 499 79 толгойгоор буурчээ. Ихэнх сумд нөөцийн өвс, тэжээлийн нөөцтэй байгаа нь аюулгүйн нөөцийн өвсний 19,7 тэжээлийн 11,2 хувийг малчин, мал бүхий иргэдэд борлуулсан байна. Мөн Усан хангамж нийт малын 88,3 хувьд хангагдсан, 11,7 хувь нь дутагдалтай байгаа нь олон малтай тал хээрийн бүсийн сумдад хүндрэлтэй байна. 1 худагт ойролцоогоор 3020 толгой мал усалж байгааг албаныхан тодотголоо.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цаг үеийн ажлын шуурхай удирдлага, зохицуулалтыг хангахын тулд тодорхой ажил хариуцах штабыг зохион байгуулж ажиллах талаар мэдээлэл өглөө.


















