Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв аймгийн хэмжээнд ураг нярайн скрининг шинжилгээг 1000 нярайд хийнэ

Төв аймгийн хэмжээнд ураг нярайн скрининг шинжилгээг 1000 нярайд хийхээр болжээ. Уг шинжилгээ нь "Ураг нярайн скрининг шинжилгээг үндэсний хэмжээнд хөгжүүлэх нь" төслийн хүрээнд Нийслэл Ротари клубийн дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Төв аймгийн хэмжээнд ураг нярайн скрининг шинжилгээг 1000 нярайд хийнэ
Төв аймгийн хэмжээнд ураг нярайн скрининг шинжилгээг 1000 нярайд хийнэ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн хэмжээнд ураг нярайн скрининг шинжилгээг 1000 нярайд хийхээр болжээ. Уг шинжилгээ нь "Ураг нярайн скрининг шинжилгээг үндэсний хэмжээнд хөгжүүлэх нь" төслийн хүрээнд Нийслэл Ротари клубийн дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа юм.

2016-2017 онд Олон улсын Ротари сан, Нийслэл Ротари клуб ба Солонгос Улсын Ёонинротариклубын дэмжлэгтэйгээр нийслэлийн амаржих газруудад төрсөн 6000 нярайг 1 жилийн хугацаанд 2 төрлийн төрөлхийн эмгэг илрүүлэх шинжилгээнд хамруулж, 5 хүүхдийг өвчтэй болохыг эрт илрүүлж, эмчилгээ, хяналтад авснаар одоо эдгээр хүүхдүүд эрүүл саруул бойжиж байна.

Дээрх төсөл амжилттай хэрэгжиж, эерэг үр дүн гарсан тул Ротари сангаас дахин дэмжихээр болж 2018-2019 онд хэрэгжүүлэх энэ удаагийн төсөлд Улаанбаатар, Дархан, Төв, Говь-Алтай аймгуудад төрсөн 8000 нярайг скрининг оношилгоонд хамруулахаар боллоо. Үүнээс Төв аймгийн ураг нярайн скрининг шинжилгээг 1000 нярайд хийхээр болжээ. Энэхүү төслийнхөө нээлтийг Төв аймгийн ЭМГ, НЭ-тэй хамтран зохион байгуулж, нээлтэд Нийслэл РотариКлубын гишүүд, АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар, Аймгийн ЭМГ-ын удирдлагууд, их эмч, эх баригч, сувилагч нар оролцлоо.

Нярайн скрининг шинжилгээ нь шинээр төрсөн нярай бүрт амьдралын эхний өдрүүдэд хийгдэж дотоод шүүрэл, бодисын солилцоо, удамшлын эмгэгүүд байгаа эсэхийг энгийн, хурдан, аюулгүй арга, баталгаатай технологийг ашиглан тандаж эрт илрүүлэх зорилгоор хийдэг шинжилгээ буюу ганцхан дусал цусны тусламжтайгаар насанд туршид эрэмдэг болохоос урьдчилан сэргийлдэг гайхамшигтай арга тул тухайн орны иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт асар их ач холбогдолтой байдаг юм.

Мөн Шинжлэх ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр 2012-2014 онд буюу 3 жилийн турш ЭХЭМҮТ, Нийслэлийн 1,2,3 дугаар амаржих газарт төрсөн 7283 нярайд НСШ хийж төрөлхийн анхдагч гипотиреозтой 3, адреногениталь хам шинжтэй 2, хүүхэд тус тус илрүүлж эмчилгээ хяналтад эрт үед нь оруулсан түүхтэй талаар өнөөдрийн сургалтын үеэр холбогдох хүмүүсээс мэдээлэл өглөө. Цаашид Төв аймгийн ЭМГ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан тус аймагт төрж буй нярай бүрийг, цаашлаад эх бүрийг скрининг шинжилгээнд хамруулах зорилт тавин ажиллах юм байна.

Хуваалцах