Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв аймгийн хот хоорондын зорчигч тээвэр "Драгон" авто вокзалаас явдаг боллоо

Хот хоорондын нийтийн тээврийн нэгдсэн төв болох Лавай авто вокзалаас нийтийн тээврийн үйлчилгээ явах боломжгүй болсонтой холбогдуулан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв аймгийн хот хоорондын зорчигч тээвэр "Драгон" авто вокзалаас явдаг боллоо
Төв аймгийн хот хоорондын зорчигч тээвэр "Драгон" авто вокзалаас явдаг боллоо. Зураг: МҮОНРТ

Хот хоорондын нийтийн тээврийн нэгдсэн төв болох Лавай авто вокзалаас нийтийн тээврийн үйлчилгээ явах боломжгүй болсонтой холбогдуулан Төв аймгийн хот хоорондын зорчигч тээвэр нь "Драгон" авто вокзалаас үйл ажиллагаагаа явуулахаар боллоо.

Энэхүү шийдвэрийг Төв аймгийн 100 гаруй зорчигчдоос түүврийн аргаар санал авсны үндсэн дээрээс гаргасан бөгөөд есдүгээр сарын 13-наас буюу ирэх 7 хоногийн даваа гарагаас эхлэн өглөөний 8 цагаас оройны 21 цаг хүртэл /зогсох цаг/ 2 цаг тутамд явахаар болсон байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний үнэ, тарифад өөрчлөлт гараагүй ба зорчигчид тасалбараа цахимаар буюу АТҮТ - Онлайн тасалбар захиалга (transdep.mn) сайтаар захиалах боломжтой гэж Төв аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах