Төв аймгийн малчин уяачдад 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ
Төв аймгийн Морин спорт уяачдын холбооноос санаачлан “Алтан сав-2019” хурдан удмын охин адууны дуудлага худалдааны арга хэмжээг анх удаа зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Төв аймгийн Морин спорт уяачдын холбооноос санаачлан “Алтан сав-2019” хурдан удмын охин адууны дуудлага худалдааны арга хэмжээг анх удаа зохион байгууллаа.
Төв аймгийн адууны удам, угшлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, орон нутагт ажиллаж амьдарч байгаа малчин уяачдаа дэмжиж, хурдан морины уралдааны "ертөнцөд" хүч хөдөлмөр, хөрөнгө санхүү, цаг хугацаагаа зориулж байдаг уяачид, “бридер”-үүд харилцан адууныхаа удам угшлыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан тус дуудлага худалдаанд 19 сумын 34 гүү, байдас оролцож, 14 нь зарагджээ.
“Алтан сав-2019” дуудлага худалдааны хамгийн дээд “ханш”-ийг тогтоож, Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас оролцсон хавчиг ухаа гүү 12 сая төгрөгийн үнэ хүрсэн бөгөөд дуудлага худалдаанаас олсон орлогын тодорхой хувийг Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан сумдын уяачдын холбоонд хандивлах юм гэж Төв аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


















