Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн дэлгэлээ

Төв аймгийн Онцгой байдлын газрын он цагийн хэлхээс, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр Онцгой байдлын албаны түүхэн музейд дэлгэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн дэлгэлээ
Төв аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн дэлгэлээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Онцгой байдлын газрын он цагийн хэлхээс, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр Онцгой байдлын албаны түүхэн музейд дэлгэгдлээ.

Үзэсгэлэнд үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын танилцуулга, эдэлж, хэрэглэж байсан хувцас хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж, байгууллагын түүхэн гэрэл зургийн цомог, Бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын бэлэг, дурсгалын зүйл, Гал унтраах техникийн олон төрөлт спортын тамирчин аврагчдын танилцуулга зэрэг 100 гаруй үзмэр дэлгэгдэж, олны хүртээл болж байна.

ОБЕГ-ын “Ахмадын холбоо”-ны санаачилгаар зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах