"Төв аймгийн ургац хураалтын зөвлөгөөн-2020" эхэллээ
Төв аймгийнхан ургац хураалтын зөвлөгөөнөө Баянцогт суманд зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Төв аймгийнхан ургац хураалтын зөвлөгөөнөө Баянцогт суманд зохион байгуулж байна. Ургац хураалтын зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг даргын албан үүргийг гүйцэтгэгч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын ХОХБТХэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, ХХААХҮЯамны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын техник хангамж, засвар үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн М.Ариунболд, ХААДСангийн дэмжлэгийн удирдлагын газрын менежер М.Цэрэндорж болон тариалан бүхий 16 сумын удирдлагууд, тариаланчид, ногоочид, механикжуулагчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.
Зөвлөгөөний гол зорилго нь ургац хураалтын ажлыг оновчтой зохион байгуулах, технологийн зөвлөмж, үүрэг чиглэд өгөхөд чиглэгдэж байна.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ


















