Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна
Тус аймаг 2019 оныг “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил” болгон зарлаж боловсрол, соёл урлагийн салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн төсвөөр 17 барилга байгууламжийг амжилттай босгосон байна.
Мэдээллийн алба

Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай байна. Тус аймаг 2019 оныг “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил” болгон зарлаж боловсрол, соёл урлагийн салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн төсвөөр 17 барилга байгууламжийг амжилттай босгосон байна.
Түүнээс гадна дөрөвдүгээр сард өвөлжилтийн бэлтгэл ажлаа эхлүүлэн сумын дарга нарт үүрэг даалгавар өгч цаг тухай бүрт нь хяналт тавьж ажиллажээ.
Төв аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга н.Мөнхцэцэгийн ярианд анхаарлаа хандуулъя.
Тэрбээр барилга байгууламжийн урсгал засвар, халаалтын асуудал бүрэн шийдэгдсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажил 11 дүгээр сард бүрэн дуусна гэж хэллээ.


















