Төв аймгийн Заамар суманд 4,06 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Өчигдөр Төв аймгийн Заамар суманд 4,06 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай орон нутгийн удирдлагууд мэдээлжээ.
Мэдээллийн алба

Өчигдөр Төв аймгийн Заамар суманд 4,06 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай орон нутгийн удирдлагууд мэдээлжээ. Он гарсаар улсын хэмжээнд 3,5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 11 удаа бүртгэгдээд байгаа юм.
Өчигдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарсан байна. Түймэрт 6,5 га талбай шатжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, орон нутгийн иргэд нийлсэн 46 хүн түймрийг цурамд оруулж бүрэн унтраасан байна.
Нийслэлийн БЗД-ийн 1 дүгээр хороонд бага насны хүүхэд цонхоор унах гэж байна гэх дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид ажиллалаа. Шөнийн 4 цаг 44 минутад очиход 6 настай эрэгтэйг гэрт нь цоожлон явсан байсныг тагтаар дамжин гэрт нь орж аюулгүй болгон цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Өчигдөр байшин, гэр, гараашид гал гарсан тухай 7 дуудлага бүртгэгджээгэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


















