Төв аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга албан тушаалаа урвуулан ашиглажээ
Төв аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулуун албан тушаалаа урвуулан ашигласан болохыг АТГ-аас мэдээллээ.
Мэдээллийн алба

Төв аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулуун албан тушаалаа урвуулан ашигласан болохыг АТГ-аас мэдээллээ. Тэрбээр, Аргалант сумын цэцэрлэгийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээний шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн охины “Өрнөх цамхаг” компанийг ялуулж, гэрээ байгуулсан байна. Ийм зөрчил гаргасан тохиолдолд төрийн албанаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг тухай АТГ-ын ажилтан Т.Мөнхтунгалаг ярьсан юм.


















