Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв аймгийн Зуунмод сумын 10 цэгт өндөр үзүүлэлттэй камержуулалт суулгана

Он гарснаас хойш аймгийн хэмжээнд бүртгэгдсэн эрүү, хэв журмын нөхцөл байдлын танилцуулга, цаашид анхаарах асуудал, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын танилцуулга, аймгийн салбар зөвлөлийн дэргэд ажиллах Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Дэд зөвлөл байгуулах

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв аймгийн Зуунмод сумын 10 цэгт өндөр үзүүлэлттэй камержуулалт суулгана
Төв аймгийн Зуунмод сумын 10 цэгт өндөр үзүүлэлттэй камержуулалт суулгана. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр хуралдаж, хулгайн гэмт хэргийг бууруулах зорилгоор Зуунмод сумын 10 байршилд өндөр үзүүлэлттэй камер суулгах шийдвэрийг гаргалаа.

Мөн салбар зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, шаардагдах санхүүгийн задаргааг баталсан юм.

Он гарснаас хойш аймгийн хэмжээнд бүртгэгдсэн эрүү, хэв журмын нөхцөл байдлын танилцуулга, цаашид анхаарах асуудал, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын танилцуулга, аймгийн салбар зөвлөлийн дэргэд ажиллах Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Дэд зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

Түүнчлэн аймгийн төвийн 10 цэгт хяналтын камерыг суурилуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэгийг Цагдаагийн газарт өгөхөөр шийдвэрлэж, Прокурорын газраас санаачилсан зам тээврийн аваар ослыг бууруулах чиглэлээр жилийн хугацаатай “Осолгүй манлай сумын төлөө-2020” аяныг зарлалаа.

Хуваалцах