Төв Америкаас ирсэн 338 цагаачийг саатуулжээ
Мексикийн Ерөнхий прокурорын газрын ажилтнууд өчигдөр Чьяпас мужаас Төв Америкаас ирсэн 338 цагаачийг саатууллаа гэж “твиттер” хуудсандаа мэдээлсэн байна.
Мэдээллийн алба

Мексикийн Ерөнхий прокурорын газрын ажилтнууд өчигдөр Чьяпас мужаас Төв Америкаас ирсэн 338 цагаачийг саатууллаа гэж “твиттер” хуудсандаа мэдээлсэн байна.
"Мэдээллийн дагуу Ерөнхий прокурорын газрын төлөөлөгчид таван автобусыг зогсоожээ. Тэнд 181 том хүн, 157 хүүхэд байсан байна. Гондурас, Гватемал, Ника-рагуа, Сальдорын иргэд голдуу, мөн Кубын нэг иргэн байсан” гэж тэмдэглэжээ.
Цагаачдыг хууль бусаар тээвэрлэх ажиллагааг зохион байгуулсан хэргээр 15 хүнийг хорьжээ. Гадаадын иргэдийг суулгаж явсан автобусууд олны анхааралд өртөхөөс зайлсхийж, хөдөөгийн шороон замаар явж байсан аж.
Чьяпас мужийн Хилийн алба, цагдаагийн ажилтнууд даваа гарагт Төв Америкаас Мексикт хууль бусаар ирсэн 200 орчим хүнийг саатуулсан билээ.


















