Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв Азийн бүс нутгийн тээврийн салбарынхан чууллаа

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)–ийн тээврийн салбар болон худалдааг хөнгөвчлөх салбарын зохицуулах хорооны ээлжит хуралдаан тав дугаар сарын 14-15 хооронд Бүгд найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо зохион байгуулагджээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв Азийн бүс нутгийн тээврийн салбарынхан чууллаа
Төв Азийн бүс нутгийн тээврийн салбарынхан чууллаа. Зураг: МҮОНРТ

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)–ийн тээврийн салбар болон худалдааг хөнгөвчлөх салбарын зохицуулах хорооны ээлжит хуралдаан тав дугаар сарын 14-15 хооронд Бүгд найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо зохион байгуулагджээ.

Тус хуралдаанд 10 гишүүн орны төлөөлөгчид, Азийн хөгжлийн банк /ADB/, Европын сэргээн босох, хөгжлийн банк /EBRD/, Европын холбоо, Европ Кавказ Азийн тээврийн коридорын Засгийн газар хоорондын комисс /TRACECA/, Исламын хөгжлийн банк /IsDB/, Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /JICA/, Олон улсын хөгжлийг дэмжих АНУ ын байгууллага /USAID/, болон Дэлхийн банкны төлөөлөгчид оролцсон байна.

Гишүүн орнууд өөрийн улсын тээврийн салбарын үйл ажиллагааны хөтөлбөр болон (CAREC)–ийн Тээврийн салбарын 2020 он хүртэлх стратегид тусгасан төслүүдийн явцын талаарх мэдээллийг хийсэн байна. Харин Монголын талаас Зам, тээврийн яамны төлөөлөгчид оролцож, тус стратегид тусгасан есөн төслийн талаарх дэр дундаа Авто зам, төмөр зам, Замын Үүдийн логистикийн төв болон Шинэ нисэх онгоцны буудлын төслийн явцын талаарх мэдээллийг хийжээ.

Мөн “Шинэ төмөр зам” төслийн талаар танилцуулж тодорхой чиглэлүүдийг уг стратегид нэмж тусгуулахаар санал дэвшүүлсэн бөгөөд энэ оны зургаадугаар сард болох ахлах түвшний уулзалтаар уг асуудлыг авч хэлэлцэхээр тохирчээ.

Хуваалцах