Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Төв Азийн орны тэргүүн нар БНХАУ-д чуулж байна

Төв Азийн орны удирдагчид БНХАУ-ын Шиаань хотод хуран чуулж байна. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан төв азийн 5 орны удирдагчийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин ёслол төгөлдөр угтан авлаа. Энэ нь дээрх улсуудын тэргүүн нар анх удаа нэгдэн чуулж байгаа түүхэн дээд хэмжээний уулзалт болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв Азийн орны тэргүүн нар БНХАУ-д чуулж байна
Төв Азийн орны тэргүүн нар БНХАУ-д чуулж байна. Зураг: МҮОНРТ

Төв Азийн орны удирдагчид БНХАУ-ын Шиаань хотод хуран чуулж байна. Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан улсын төрийн тэргүүн нарыг БНХАУ-ын дарга болон тэргүүн хатагтай нар Шиаань хотод угтан авлаа. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээний үеэр Ши Жиньпин хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дээрх 5 улсын тэргүүн нартай тус тус хоёр талт уулзалт хэлэлцээ хийж, найрсаг уламжлалаа гүнзгийрүүлэхээ амлаж, олон салбарын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр Хятад болон Төв Азийн таван орны удирдагчид ЗХУ задарсны дараа эдгээр улсуудтай дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа биечлэн уулзаж байгаагаараа энэ удаагийн дээд хэмжээний уулзалт онцлог болж байгааг тэмдэглэжээ.

Мөн энэ уулзалт БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгад ихээхэн ач холбогдолтой үйл явдал гэдгийг тоймчид онцолж байна. Хятадын Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр БНХАУ-ын дарга дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлж, үүний дараа бусад удирдагчидтай өргөн хүрээний хамтын ажиллагааны талаар санал солилцох товтой юм байна. Түүнчлэн Удирдагчид 2 өдрийн дээд хэмжээний уулзалтыг өндөрлөхөөс өмнө улс төрийн хэд хэдэн баримт бичигт хамтран гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байна.

Хуваалцах