"Төв буганууд" том давуу талаа алдсан ч эхний тоглолтыг хожлоор өндөрлүүллээ
Хамгаалалтаас сөрөг довтолгоог чанартай гүйцэтгэж байсан "Төв буганууд" үндсэн цагийг 4:1-ээр дуусгасан ч шүүгчийн сунгасан таван минутад хоёр гоол алдаж, гурван гоолын зөрүүтэй хожих боломжоо үгүй хийсэн юм.
Мэдээллийн алба

2022 оны Hisense үндэсний дээд лигт тоглох эрхийн төлөө дээд лигийн есдүгээр байрын "Хоромхон", нэгдүгээр лигийн хоёрдугаар байрын "Төв буганууд" клуб өрсөлдөж байна.
Эхний тоглолтод "Төв буганууд" дээд лигт оролцох асар их хүсэл эрмэлзэлтэй байгаагаа харуулсан, эрч хүчтэй тоглолтыг үзүүлж 4:3-аар хожлоо.
Хамгаалалтаас сөрөг довтолгоог чанартай гүйцэтгэж байсан "Төв буганууд" үндсэн цагийг 4:1-ээр дуусгасан ч шүүгчийн сунгасан таван минутад хоёр гоол алдаж, гурван гоолын зөрүүтэй хожих боломжоо үгүй хийсэн юм.
Дээд лигийн арвин түүхтэй "Хоромхон"-ы эсрэг нэг гоолын зөрүү гэдэг том давуу тал биш хэдий ч "Төв буганууд" эхний тоглолтыг хожлоор өндөрлүүлж чадлаа.
Хариу тоглолт өнөөдөр 18:30 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болно.


















