Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

"Төв сайхан нутгаар 100 км" явган алхалтын аялалд 102 хүн оролцож байна

“Төв сайхан нутгаар 100 км” явган алхалтын аялал өчигдөр Эрдэнэ сумаас эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Төв сайхан нутгаар 100 км" явган алхалтын аялалд 102 хүн оролцож байна
"Төв сайхан нутгаар 100 км" явган алхалтын аялалд 102 хүн оролцож байна. Зураг: МҮОНРТ

“Төв сайхан нутгаар 100 км” явган алхалтын аялал өчигдөр Эрдэнэ сумаас эхэллээ. Богд хан уулын аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй тус аялал нь Төв нутгийн үзэмж төгс байгальд 3 хоногийн турш үргэлжлэх юм байна.

Аялагчид Хэрхлүүрийн сарьдаг, Хагийн хар нуур, Сарьдагийн хийд маршрутаар явж бариандаа орно. Тус аялалд 21 аймаг, нийслэл хотоос нийтдээ 102 алхагч оролцож байна.

Аяллыг Төв аймгийн Явган алхалтын холбоо ТББ санаачлан Төв аймгийн ЗДТГ, БТСГ, Эрдэнэ сумын ЗДТГ, Төв аймгийн ЭМГ газар зэрэг олон байгууллага хамт олон хамтран зохион байгуулж байна.

Хуваалцах