Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв талбайн сүлд модны гэрлийг хамтдаа асаацгаая

Нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг Их эзэн Чингис хааны талбайд шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажлаа хангаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв талбайн сүлд модны гэрлийг хамтдаа асаацгаая
Төв талбайн сүлд модны гэрлийг хамтдаа асаацгаая. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн үйл ажиллагааг Их эзэн Чингис хааны талбайд шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажлаа хангаж байна.

Энэ жилийн баярын үйл ажиллагааг албан ёсоор нээж төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол 12 сарын 15-ны өдөр 17 цагаас Их эзэн Чингис хааны талбайд болно. Энэ үеэр Монголын хүүхдийн ордны Magic, Квартет хамтлаг зэрэг авъяаслаг багачууд ая дуугаа өргөнө. Төв талбайн сүлд модны гэрлийг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК бүхэлд нь шар гэрлээр чимэглэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Түлхүүр үг:шинэ жил
Хуваалцах