Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаа Монголын үндэсний бөхийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийхээр товложээ

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах ажлын хүрээнд нийслэлийн зарим удирдлагууд болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаанаас Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ ба бөхчүүд, багш дасгалжуулагч нарын төлөөлөлтэй уулзалт хийхээр товло

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаа Монголын үндэсний бөхийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийхээр товложээ
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаа Монголын үндэсний бөхийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийхээр товложээ. Зураг: МҮОНРТ

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах ажлын хүрээнд нийслэлийн зарим удирдлагууд болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаанаас Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ ба бөхчүүд, багш дасгалжуулагч нарын төлөөлөлтэй уулзалт хийхээр товложээ.

Уулзалт 2025 оны гуравдугаар сарын 24-ний Даваа гарагийн 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна.

Өнгөрсөн 2024 онд хуучин төв цэнгэлдэх хүрээлэнгээс эхлээд есөн жилийн турш ашиглагдаж ирсэн хиймэл зүлгийг сурын талбай дээр дэвсэж, төв цэнгэлдэх хүрээлэн дотроо шинээр олон улсын стандарт хангасан, ямар нэгэн цагаан зураасгүй хамгийн сайн гэх хиймэл зүлгийг шинээр дэвсэж, гүйлтийн замыг мөн шинэчлэн тавьсан юм. Гэвч шинэчилсэн хиймэл зүлэг бөхийн барилдаан хийхэд тохиромжгүй байсан талаар шүүмжлэл өрнөж байгаа.

Хуваалцах