Төв цэнгэлдэхийн гэрэлтүүлэг бүрэн ажиллагаанд оржээ
Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо хуралдлаа.
Мэдээллийн алба

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо хуралдлаа. Хурлын үеэр Төв цэнгэлдэхийн гэрэлтүүлэг бүрэн ажиллагаанд орсон Энхтайваны гүүрийн дагуу гэрлэн чимэглэл хийж, төв цэнгэлдэхэд зөөврийн контейнер 00 нэмж байршуулахаар болсон тухай холбогдох байгууллагуудаас мэдээллээ.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ“ ХК-иас наадмын үеэр 24 цагаар хариуцлагатай жижүүр гарган, аваарын бригад ажиллуулж, нэмэлт цахилгааны эх үүсвэр байрлуулах юм байна. Мөн Хүй долоон худаг, Төв цэнгэлдэхэд 10 хүнийг хяналтын багаар ажиллуулахаар тохиролцлоо. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл шинэ товчоо орчмын замын хайргыг наадмын өмнөх өдөр бүрэн цэвэрлэж дуусгахаар боллоо.


















