Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн осолдож, амиа алдлаа

Өнөөдөр 15:45 цагийн орчимд Төв цэвэрлэх байгууламжид гарсан ослын улмаас дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаарх дуудлагыг авсан Нийслэлийн Онцгой байдлын газар болон цагдаагийн алба хаагчид ослын газарт ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн осолдож, амиа алдлаа
Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн осолдож, амиа алдлаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 15:45 цагийн орчимд Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн осолдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаарх дуудлагыг авсан Нийслэлийн Онцгой байдлын газар болон цагдаагийн алба хаагчид ослын газарт ажиллаж байна.

Зарим эх сурвалжаас ирсэн мэдээллээр Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж байсан 9 ажилтан хийнд хордсон байна. Тэдний 4 нь амь эрсджээ. Хордсон 5 ажилтныг Цэргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд ослын газарт аврах ангийн хоёр бүлэг ажиллаж байгаа аж.

Хуваалцах