Төв зам дагуу хурд сааруулагч байршууллаа
Иргэдээс ирсэн санал хүсэлтийг ажил хэрэг болгох үүднээс Дархан-Уул аймгийн удирдлагууд Дархан сумын нутаг дэвсгэрт буюу төв зам дагуу хурд сааруулагч байршуулсан байна.
Мэдээллийн алба

Иргэдээс ирсэн санал хүсэлтийг ажил хэрэг болгох үүднээс Дархан-Уул аймгийн удирдлагууд Дархан сумын нутаг дэвсгэрт буюу төв зам дагуу хурд сааруулагч байршуулсан байна.
Хөл хөдөлгөөн ихтэй төв газрууд болон сургуулийн орчимд нийтдээ есөн байршилд стандартын дагуу хурд сааруулагчийг байршуулжээ.
2016 оны авто замын хурд сааруулагчийн стандартын дагуу 4.2 метр өргөнтэй хурд сааруулагчийг “Огторгуйн бүтээл” ХХК 52 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж дуусгасан байна.


















