Төв зам дагуух дулааны шугамын ажил дуусчээ
Төв шуудангийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх автозамын дагуу байрлах дулааны шугамыг өргөтгөх ажил дуусч, өнөөдрөөс эхлэн тус замаар зорчих боломжтой боллоо.
Мэдээллийн алба

Төв шуудангийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх автозамын дагуу байрлах дулааны шугамыг өргөтгөх ажил дуусч, өнөөдрөөс эхлэн тус замаар зорчих боломжтой боллоо. Нийслэлийн дулаан хангамжийн 3 А,Б,В гол шугамыг өргөтгөх ажлын хүрээнд Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж байсан. Тэгвэл олон жилийн насжилттай дулааны шугам, хоолойг өргөтгөн шинэчилж дууссан байна. Энэ сарын 15-нд дуусах байсан ажлыг 10 хоногийн өмнө дуусгасныг нийслэлийн удирдлагууд сайшааж байлаа.
3 А,Б,В гол шугамыг өргөтгөн шинэчилснээр хотын төв орчмын айлуудын дулаан хангамж нэмэгдэхээс гадна гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэгж талбар болох Дэнжийн 1000 орчмыг мөн дулаанаар хангах боломж бүрдэж байгаа юм.


















