Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв зам дагуух гэрлэн чимэглэлийг нэмэгдүүлж байна

"Гэрэл сэтгэмж" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас үйлдвэрлэсэн гэрэлтүүлэг, чимэглэлийг Чойбалсан хотын төв зам дагуу тавьж эхэлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв зам дагуух гэрлэн чимэглэлийг нэмэгдүүлж байна
Төв зам дагуух гэрлэн чимэглэлийг нэмэгдүүлж байна. Зураг: МҮОНРТ

"Гэрэл сэтгэмж" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас үйлдвэрлэсэн гэрэлтүүлэг, чимэглэлийг Чойбалсан хотын төв зам дагуу тавьж эхэлсэн байна.

Хоёр янзын хэв загвараар хийсэн эдгээр гэрлэн чимэглэлийг суурилуулаад эхэлжээ. Энэ жил Дорнод аймгийн төв зам дагуу замын хоёр талын гэрэлтүүлэг дээр эдгээр гэрлэн чимэглэлээс 250 гаруйг суурилуулахаар зорьж буй юм байна. Өөрсдийн нөөц бололцоогоор хямд төсөр зардлаар хийж байгаа гэрлэн чимэглэлүүдийг ашиглалтын явцад сэргээн засварлах боломжтой гэдгийг ажилчид болон удирдлагууд нь онцолж байна. Мөн төв зам дээгүүр 12 ширхэг гэрлэн тунеллийг хийж байгаа аж.

Б.Отгонбавуу

Хуваалцах