Төв замын автобусны буудлуудад өөрчлөлт орлоо
Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны зогсоолын давхацлыг арилгах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны зарим зогсоолыг нэгтгэж дундын зогсоолтой болголоо.
Мэдээллийн алба

Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны зогсоолын давхацлыг арилгах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны зарим зогсоолыг нэгтгэж дундын зогсоолтой болголоо. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн чиглэлдээ Улаанбаатар их дэлгүүрийн болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудлуудыг нэгтгэж, Улсын их дэлгүүрийн баруун урд талд, “Хүч” бөөний төвийн урд талын зогсоолыг шилжүүлэн хуучин нэрээр ХААЯ-ны урд талбайд шинээр гаргасан автобусны буудалд зогсооно.
Мөн Баруун дөрвөн замын зогсоолын ачааллыг бууруулах үүднээс зүүнээс баруун чиглэлдээ тууш үйлчилдэг хуучин зогсоолыг шинэчилсэн бол Баруун дөрвөн замаар 3, 4 дүгээр хороолол руу Амарсанаагийн гудамжаар эргэдэг чиглэлүүд “Армада” зочид буудлын баруун талд шинээр хийсэн автобусны зогсоолд зогсож иргэдэд үйлчлэхээр боллоо.


















