Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төв замын цас мөс цэвэрлэх ажил үргэлжилж байна

Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын нөхцөл байдал хүндэрсний улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн 350 гаруй ажилчид 12 машин, долоон механизм, үйлчилгээний 6 машинтайгаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв замын цас мөс цэвэрлэх ажил үргэлжилж байна
Төв замын цас мөс цэвэрлэх ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын нөхцөл байдал хүндэрсний улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн 350 гаруй ажилчид 12 машин, долоон механизм, үйлчилгээний 6 машинтайгаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Авто замын халтиргаа, гулгааг арилгах зорилгоор амралтын өдрүүдэд Хан-Уул, Баянгол дүүрэгт, Богд уулын арын зам, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Нарны гүүр, Сансарын замууд, Намянжү, Дорж, Монель, Дарь-Эх, Дамбадаржаа, Санзай, 7 буудал, Бэлх, Сэлх, Цайз, Шархад, Алтан-Өлгий, Улиастай, Хужирбулан, Баянзүрхийн товчоо, Айдас, Морин, Эмээлт, Баруун турууны даваанууд, Баянхошуу, Хилчин, 7, 21 дүгээр хорооллууд, Зурагт, 22-ын товчоо чиглэлийн замуудад нийт 70 гаруй тонн бодис цацсан байна.

Харин өчигдөр Сөүлийн гудамж, нэгдүгээр сургууль, Баянзүрхийн товчооны замд 2 тн бодис цацаж, зам цэвэрлэгээний ажлыг хийлээ. Цас мөс гүйцэд арилаагүй, нэмж халтиргаа үүссэн замуудыг цэвэрлэх ажил өнөөдөр үргэлжилж байна.

Хуваалцах