Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тува оюутан залуучуудын "Улуг-Одаг" холбоотой хамтран ажиллана

Залуучуудын төв байгууллага болох МЗХ-той Монголын Тува оюутан залуучуудын "Улуг-Одаг" холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тува оюутан залуучуудын "Улуг-Одаг" холбоотой хамтран ажиллана
Тува оюутан залуучуудын "Улуг-Одаг" холбоотой хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Залуучуудын төв байгууллага болох МЗХ-той Монголын Тува оюутан залуучуудын "Улуг-Одаг" холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Бид бүхэн хамтын ажиллагааныхаа хүрээнд ОХУ-ын БНТУ-ын Засгийн газрын санаачилгаар анх удаа зохион байгуулж буй Евро Азийн орнуудын залуучуудын чуулга уулзалтад Монголын залуучуудаа төлөөлөн хамтран оролцохоор болж байна. Энэхүү уулзалтыг ОХУ-ын Боловсролын яам, ОХУ-ын Залуучуудын яам, Уралын их сургууль, Оросын газар зүйн нийгэмлэг зэрэг байгууллага хамтран зохион байгуулна.

Уулзалтад евроазийн 20 гаруй улс орны залуус оролцож, Ногоон технологи Иновац, Глобал болон бүс нугтийн аюулгүй байдал, Боловсрол соёл, Бизнес, Аялал жуулчлал зэрэг сэдвээр өөрсдийн улс орныхоо өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж илтгэл тавина. Цаашид бид Оросын газар зүйн нийгэмлэгээс жил болгон санаачлан зохион байгуулдаг түүх археологийн судалгаа, бүс нутгийн онцлогийн тухай эрдэм шинжилгээний хурал болон, ОУ-ын хэмжээний үйл ажиллагаануудад хамтран оролцохоор зорилт тавьж байна.

Хуваалцах