Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тува улсаас үржлийн цаа авна

Хөвсгөл аймаг нь ОХУ-ын Тува улстай “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын салбарын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийг 2004 онд байгуулсан.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тува улсаас үржлийн цаа авна
Тува улсаас үржлийн цаа авна. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймаг ОХУ-ын Тува улстай “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын салбарын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийг 2004 онд байгуулсан.

Энэ ажлын хүрээнд Цагааннуур сумаас гурван оюутан Тува улсын их дээд сургуульд тус улсын зардлаар суралцаж эхэллээ. Оюутнууд соёл судлал, хэл шинжлэл, урлагийн чиглэлээр суралцаж байна.

Түүнчлэн энэ онд тус сумын цаан сүргийн бүтцийг сайжруулах зорилгоор Тува улсаас үржлийн цаа буга авахаар болжээ. Уг ажлыг анх 2009 онд санаачилж 16 үржлийн цаа авчирсан нь үр дүнгээ өгсөн аж.

Хуваалцах