Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төвийн аймгуудын зарим нутгаар түр зуурын бороотой

Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 16-21 хэм, Алтайн өвөр говиор 28-33 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төвийн аймгуудын зарим нутгаар түр зуурын бороотой
Төвийн аймгуудын зарим нутгаар түр зуурын бороотой. Зураг: МҮОНРТ

2014 оны 5 дугаар сарын 28-ны 08-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 16-21 хэм, Алтайн өвөр говиор 28-33 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөлийн уулсаар 14-19 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи зарим газраар баруун хойноос түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 21-26 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. 22-24 хэм дулаан байна.

Хуваалцах