Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Төвийн бүсийн түншлэл-2019" нээлтээ хийлээ

"Төвийн бүсийн түншлэл-2019" үзэсгэлэн худалдаа өчигдөр Дарханы "Залуучууд" театрт нээлтээ хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Төвийн бүсийн түншлэл-2019" нээлтээ хийлээ
"Төвийн бүсийн түншлэл-2019" нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

"Төвийн бүсийн түншлэл-2019" үзэсгэлэн худалдаа өчигдөр Дарханы "Залуучууд" театрт нээлтээ хийлээ. Энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулах тус арга хэмжээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд тэргүүтэй удирдлагууд зохион байгуулагч, дэмжигч байгуулагуудын төлөөлөл оролцлоо.

Аж ахуй нэгж байгууллага, бүлэг хоршоод, өрхийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд сурталчлах, худалдан авалт үйлчилгээний түншлэл тогтоох, зах зээл олонх өргөн боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэгч үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, итгэлийг бэхжүүлэх зорилгоор "Төвийн бүсийн түншлэл 2019" үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг ажээ. Түншлэлд Дэлхийн Зөн ОУБайгууллагын өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөрт хамрагдсан өрхүүд 6 төрлийн 15 гаруй бүтээгдэхүүнтэй оролцож байна. Мөн Хөвсгөл, Сэлэнгэ, Зүүнхараа, Төв зэрэг аймгуудаас шинэ шилдэг бүтээгдэхүүнээрээ оролцохоор мэдүүлэг өгчээ. Ойролцоогоор 80 гаруй ААН, иргэн оролцож бүтээгдэхүүнээ борлуулах юм байна.

Хуваалцах