Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно

Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн нутгийн зүүн болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно
Төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Зураг: МҮОНРТ

Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн нутгийн зүүн болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хагаст баруун өмнөөс, нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар 6-11 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэмдулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:6хэм дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах