Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Төвлөрлийг сааруулах төслийг хэрэгжүүлнэ

Төвлөрлийг сааруулахын тулд аль болох орон нутагт эрх мэдэл, санхүүгийн эрх чөлөөг олгох хэрэгтэй.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төвлөрлийг сааруулах төслийг хэрэгжүүлнэ
Төвлөрлийг сааруулах төслийг хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Төвлөрлийг сааруулахын тулд аль болох орон нутагт эрх мэдэл, санхүүгийн эрх чөлөөг олгох хэрэгтэй. Үүний нэг бодит жишээ бол орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө гэж албаныхан үзэж байна. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Өнөөдөр уг төслийн нэгжийн хурал Төрийн ордонд боллоо. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболдын яриаг хүргэж байна.

Нэмж мэдээлэхэд, энэхүү “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.

Хуваалцах