Төвлөрсөн хорих ангиудад хүний эрхийн сургалт явуулж байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, үйл ажиллагаагаа хүний эрхэд суурилсан арга зүйгээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хүний эрхийн сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнуу
Мэдээллийн алба

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг энэ сарын 5-нд Хөвсгөл аймгийг зорилоо.
Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсад хүний эрхийг хамгаалахад иргэний нийгмийг дэмжих зорилгоор Каритас Чех байгууллагатай 2014 онд Харилцан ойлголцлын бичгийг байгуулсан бөгөөд тус бичгийн хүрээнд манай улс дахь төвлөрсөн хорих ангиудын албан хаагчид болон ял эдэлж буй хүмүүст сургалт зохион байгуулах, гарын авлага тараах замаар хүний эрхийн мэдлэг, ойлголт олгох зорилттой ажиллаж байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, үйл ажиллагаагаа хүний эрхэд суурилсан арга зүйгээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хүний эрхийн сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнууд Улаанбаатар хот болон орон нутаг дахь бүх хорих ангиудад явуулж эхлээд байна.Сургалтаар "Хүний эрхийн үндсэн ойлголт, зарчим", "Хүний эрхэд суурилсан хандлага, арга зүй", "Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах асуудал", "Эрүү шүүлтээс ангид байх эрхийн асуудал", "Хоригдлын албадан хөдөлмөрөөс ангид байх эрхийн асуудал", "Онцгой зэрэглэлд хамаарах хоригдлуудын асуудал", "Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх үед хүний эрхийг хангах нь", "Хорих байгууллагын ажилтны ёс зүй, үүрэг хариуцлага" зэрэг сэдвүүдээр хүний эрхийн мэдлэг олгох юм.


















