Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түвшин тогтоох үзлэгт хамрагдлаа

Шалгалтад Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 085 дугаар тусгай салбар, Дорнод аймгийн Цэргийн штабын бүрэлдэхүүн хамрагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түвшин тогтоох үзлэгт хамрагдлаа
Түвшин тогтоох үзлэгт хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалахын сайдын баталсан журмын дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн түвшин тогтоох үзлэгийг Зэвсэгт хүчний 327 дугаар ангид энэ сарын 11-13-нд амжилттай зохион байгуулав.

Шалгалтад Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 085 дугаар тусгай салбар, Дорнод аймгийн Цэргийн штабын бүрэлдэхүүн хамрагдлаа.

Энэхүү үзлэг цэргийн жинхэнэ албаны офицер, ахлагч нарын мэргэшил, ур чадвар, албан тушаалын гүйцэтгэл, сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшинг тогтоож цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, цэргийн алба хаагчдын ёс зүйн төлөвшил, албандаа хандах хандлага, нийгэмд эзлэх байр суурь, манлайллыг нэмэгдүүлэх зорилготой явагдаж өндөрлөлөө.

Тус анги офицер, ахлагч нарын түвшин тогтоох үзлэгийн бэлтгэл ажлын хүрээнд биеийн тамирын хотхон, онолын шалгалтын болон ажлын гүйцэтгэл шалгах байрыг сайтар бэлтгэснээр үзлэг явуулах боломжийг бүрдүүлж, зохион байгуулалтын өндөр түвшинд хамрагдлаа.

“Соёмбо” сонин

Хуваалцах