Туяа эмчилгээний шинэ аппараттай болно
Ингэснээр ачаалал хоёр дахин буурна гэж Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэдэгдлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүнийг шийдсэн гэж тэрээр хэлж байна.
Мэдээллийн алба

Хавдар судлалын үндэсний төв туяа эмчилгээний шинэ аппараттай болно. Ингэснээр ачаалал хоёр дахин буурна гэж Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэдэгдлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүнийг шийдсэн гэж тэрээр хэлж байна.
Одоо манай улсын хэмжээнд Туяа эмчилгээний ганцхан аппарат хүчин чадлаасаа хэд дахин ачаалалтай ажиллаж байгаа юм. Үүнээс болж олон удаа эвдрэх тохиолдол гардаг байна. Хавдар илрүүлэх оношлогоо сайжирсантай холбоотойгоор туяаны болон хими эмчилгээнд орох өвчтөний тоо жилээс жилд өсөх болжээ.


















