Туялзуур сэлэмний ААШТ-д өнөөдөр Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө
өнөөдөр өсвөрийн охидын төрөлд Б.Энхмэнд (Хангарьд), Ц.Цогцэцэн (УБ Фенсинг), Г.Райса (УБ Фенсинг), Н.Ялгуун (Варриорс клуб) нар өрсөлдөж байна.
Мэдээллийн алба

Туялзуур сэлэмний өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Ташкент хотод зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монголын туялзуур сэлэмний холбооны 13 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа бөгөөд өчигдөр өсвөрийн эрэгтэй ганцаарчилсан хүнд сэлэмний төрөлд Б.Гандөл, Г.Тэмүүлэн, Х.Ананд, Э.Тэмүүлэн нар өрсөлдөж, Ц.Жигжидсүрэн дасгалжуулагчтай Дуэль клубийн сэлэмчин Батбямбын Гандөл өсвөр, залуучуудын ААШТ-ий хагас шигшээд тулаанд шалгарч медалийн болзол хангасан.
Харин өнөөдөр өсвөрийн охидын төрөлд Б.Энхмэнд (Хангарьд), Ц.Цогцэцэн (УБ Фенсинг), Г.Райса (УБ Фенсинг), Н.Ялгуун (Варриорс клуб) нар өрсөлдөж байна.


















