Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Туялзуур сэлэмний Үндэсний "БРБ" чансаа шинэчлэгдлээ

Чансааг "Хангарьд" клубын Б.Батхүү тэргүүлсэн хэвээр бол "Альянс Тех" компани, "УБ Фенсинг" клубын тамирчин Э.Дөлгөөн "Багануур" ХК-ийн нэрэмжит тэмцээнд түрүүлж, чансааны гуравдугаар байраа хадгалж үлджээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Туялзуур сэлэмний Үндэсний "БРБ" чансаа шинэчлэгдлээ
Туялзуур сэлэмний Үндэсний "БРБ" чансаа шинэчлэгдлээ. Зураг: МҮОНРТ

Туялзуур сэлэмний Үндэсний "БРБ" чансаа шинэчлэгдсэн байна. Чансааг "Хангарьд" клубын Б.Батхүү тэргүүлсэн хэвээр бол "Альянс Тех" компани, "УБ Фенсинг" клубын тамирчин Э.Дөлгөөн "Багануур" ХК-ийн нэрэмжит тэмцээнд түрүүлж, чансааны гуравдугаар байраа хадгалж үлджээ.

Харин чансааны "ТОП-8" ангилалд "Уурхайчин" клубын тамирчин Б.Хатанзориг, "Оргил Өөд" клубын тамирчин Э.Төгсбаяр нар шинээр орж ирлээ. Б.Хатанзориг нь "Уурхайчин" клубын түүхэнд шилдэг 8-д орсон анхны тамирчин боллоо. Э.Төгсбаяр харин 14-р байраас 8 дугаар байр хүртэл үсрэлт хийсэн юм.

Хуваалцах