Туялзуур сэлмийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно
Монголын туялзуур сэлмийн холбооноос 2015 оны есдүгээр сарын 7-12-нд Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спортын ордонд залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.
Мэдээллийн алба

Монголын туялзуур сэлмийн холбооноос 2015 оны есдүгээр сарын 7-12-нд Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа” спортын ордонд залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Монголын туялзуур сэлмийн холбооноос саяхан болсон туялзуур сэлмийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний үеэр манай улсад болох тэмцээний урилгыг 35 улсын туялзуур сэлмийн холбооны удирдлагуудад гардуулсан байна.
Тэмцээний өмнөх өдрүүдэд буюу 2015 оны есдүгээр сарын 6, 7-нд Улаанбаатар хотноо Азийн туялзуур сэлмийн холбооны Ерөнхий ассемблей хуралдана. Ассемблейд Азийн 35 орны 70 орчим төлөөлөгч, түүнээс гадна Олон улсын туялзуур сэлмийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпийн аварга, Францын иргэн Фредерик Пиетрушка, Олон улсын туялзуур сэлмийн холбооны спортын албаны дарга, хатагтай Ао Жи, Алишер Усмановын зөвлөх Виталий Логвин нарын албаны хүмүүс оролцоно.


















