Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Твиттэр хэрэглэгчид нэмэгджээ

Энэ оны III улиралд “Twitter"-ийн хэрэглэгчдийн өсөлт саарсан ч тус компанийн борлуулалт өссөн дүнтэй гарсан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Твиттэр хэрэглэгчид нэмэгджээ
Твиттэр хэрэглэгчид нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Энэ оны III улиралд “Twitter"-ийн хэрэглэгчдийн өсөлт саарсан ч тус компанийн борлуулалт өссөн дүнтэй гарсан байна. Тодруулбал, энэ хугацаанд “Twitter"-ийн онлайн хэрэглэгчийн тоо 23 хувиар өсч, 284 сая болсон гэж тус компаниас мэдэгджээ. Харин тус компанийн борлуулалт энэ оны III улиралд бараг хоёр дахин өсч, 361.3 сая ам.долларт хүрсэн байна. “Twitter"-ийн Гүйцэтгэх захирал Дик Костологийн хувьд хөрөнгө оруулагч татахын тулд шинэ бүтээгдэхүүн гаргах тал дээр анхааран ажиллаж байгаа аж. Өнгөрсөн оны 11 дүгээр сард “IPO" гаргасан тус компани томоохон албан тушаалтнуудаа сольж байгаа нь ч үүнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байгаа юм. Түүнчлэн “Twitter" нь хэрэглэхэд илүү амар хялбар болж, мессежийн үйлчилгээгээ сайжруулахаар ажиллаж байгаа гэж Дик Костоло мэдэгджээ.

Хуваалцах