Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Твиттерийг "эзэгнэгч"...

"Roar" дуу нь хит болоод байгаа дуучин Кэти Перри албан ёсоор Твиттерийн хатан хаан болжээ. Дагагчдынх нь тоо 50 саяыг давснаар тэрээр дэлхий дээрх хамгийн олон дагагчтай хүнд тооцогдох болов.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Твиттерийг "эзэгнэгч"...
Твиттерийг "эзэгнэгч".... Зураг: МҮОНРТ

"Roar" дуу нь хит болоод байгаа дуучин Кэти Перри албан ёсоор Твиттерийн хатан хаан болжээ. Дагагчдынх нь тоо 50 саяыг давснаар тэрээр дэлхий дээрх хамгийн олон дагагчтай хүнд тооцогдох болов. Гэхдээ Кэти "өрсөлдөгчгүй" гэсэн үг хараахан биш юм. Шаггүй жиргээчин гэгддэг Жастин Бибер 49.4 сая, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 41.2 сая орчим дагагчтай юм байна. Харин түүний араас 41 сая дагагчтай Леди Гага нэхэж байгаа аж. Хамгийн олон дагагчтай Твиттерийн 10 хаягийн тоонд YouTube, дуучин Тэйлор Свифт, Бритни Спирс, Рианна, Instagram, мөн Жастин Тимберлэйк орж буйг CNN мэдээллээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах