Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

Tянаньмэний талбайн халдлагыг террорситууд үйлдсэн гэж таамаглаж байна

Tянаньмэний талбайн хадлагыг террорситууд үйлдсэн гэж таамаглаж байна

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Tянаньмэний талбайн халдлагыг террорситууд үйлдсэн гэж таамаглаж байна
Tянаньмэний талбайн халдлагыг террорситууд үйлдсэн гэж таамаглаж байна. Зураг: МҮОНРТ

Бээжин хотын төвд орших Тяньаньмэний талбайд болсон халдлагад Зүүн Туркестаны Лалын хөдөлгөөний террорист бүлэглэл холбоотой гэж сэжиглэж байгаа талаар БНХАУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөгч уламжиллаа. Ослоос хойш таван хүнийг сэжиглэн баривчилснаас гурав нь ослыг үйлдсэн этгээдүүд байжээ. Тэднийг Шинжаань Уйгарын автономит бүсээс ирсэн хэмээн баталж байгаа юм. Харин ажиглагчид энэ ослын цаана үндэсний цөөнх болсон Лалын шашинт уйгарчуудын цөхрөл, тусгаар тогтнол, шашин шүтэх эрх чөлөөг хавчсан Хятадын бодлогыг эсэргүүцсэн тэмцэл улам бүр гаарч буйг илтгэж байна гэж үзсэн байна. Хятадын төлөөлөгч үүнийг үгүйсгэж, тус улсын засгийн газар үндэсний цөөнх нэг бүрийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө байдаг гэж хэллээ.

Хуваалцах