Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Тяньхуэй-2” хиймэл дагуул сансрын тойрогтоо амжилттай хүрчээ

БНХАУ “Чанчэн-4” зөөвөрлөгч пуужингийн тусламжтайгаар шинжлэх ухааны судалгааны хоёр хиймэл дагуул сансрын тойрогт амжилттай гаргалаа гэж Хятадын сансрын шинжлэх ухаан, техникийн корпорациас мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тяньхуэй-2” хиймэл дагуул сансрын тойрогтоо амжилттай хүрчээ
“Тяньхуэй-2” хиймэл дагуул сансрын тойрогтоо амжилттай хүрчээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ “Чанчэн-4” зөөвөрлөгч пуужингийн тусламжтайгаар шинжлэх ухааны судалгааны хоёр хиймэл дагуул сансрын тойрогт амжилттай гаргалаа гэж Хятадын сансрын шинжлэх ухаан, техникийн корпорациас мэдээллээ.

Пуужинг Шаньси мужийн "Тайюань" сансрын буудлаас орон нутгийн цагаар өглөөний 06:52 цагийн үед хөөргөсөн байна. Хэсэг хугацааны дараа “Тяньхуэй-2” хиймэл дагуул сансрын тойрогтоо амжилттай хүрчээ.

“Чанчэн” төрлийн зөөвөрлөгч пуужингуудын хувьд энэ нь 303 дахь хөөргөлт болсон байна. Хиймэл дагуулыг шинжлэх ухааны туршилт, газрын нөөцийн судалгаа, топографикийн зураг авалт зэрэгт ашиглах аж.

Хуваалцах