Ө.Батзул медалийн төлөө барилдана
Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Ираны Можтаба Голейжтэй хүч үзнэ
Мэдээллийн алба

“Осло-2021” ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд зодоглосон 2019 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул дагах барилдаанд Македоны дагестан легионер Магомедгажи Нуровыг 6:0-ээр илүүрхэж ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
Ийн Ө.Батзул медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Ираны Можтаба Голейжтэй хүч үзнэ.


















